Үйлдвэрийн автоматжуулалт, автоматжуулалтын систем
Автоматжуулалт гэдэг нь PLC контроллер, мэдрэгч, давтамж хувиргагч, HMI дэлгэц, SCADA программ ашиглан тоног төхөөрөмжийг хүний оролцоо багатайгаар автоматаар ажиллуулж, хянах систем юм. TUTU Engineering нь үйлдвэр, уурхай, насос станц, дулаан хангамж, барилгын инженерийн системд автоматжуулалтыг судалгаанаас ашиглалтад оруулах хүртэл бүрэн гүйцэтгэдэг.
Сүүлд шинэчилсэн: · TUTU Engineering ХХК

Бидний хийдэг автоматжуулалтын ажил
- PLC программчлал — Siemens LOGO!, S7-1200, S7-300 контроллер
- HMI операторын дэлгэц, SCADA хяналт, удирдлага, алсын хяналт
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн автомат удирдлагын систем
- Давтамж хувиргагч (VFD), цахилгаан хөдөлгүүрийн удирдлага
- Мэдрэгч, хэмжүүрийн холболт, тохируулга (түвшин, даралт, урсгал)
- PLC, MCC болон автомат удирдлагын самбарын угсралт
Автоматжуулалтын төрлүүд
- Үйлдвэрийн автоматжуулалт — үйлдвэрлэл, боловсруулах, уул уурхай, баяжуулах үйлдвэр
- Цахилгаан автоматжуулалт — хүчний болон удирдлагын хэлхээ, самбар, хамгаалалт
- Барилгын автоматжуулалт — халаалт, агааржуулалт, насос, гэрэлтүүлэг, галын дохиолол
- Ус хангамжийн автоматжуулалт — гүний худаг, насос станцын автомат удирдлага
- Дулаан хангамжийн автоматжуулалт — дулааны шугам, дулааны ус хангамж
Автоматжуулалтын давуу тал
- Процессийн хяналт — бодит цагийн өгөгдлөөр үйлдвэрлэлээ хянаж, зардлаа хэмнэнэ
- Тасралтгүй ажиллагаа — гэнэтийн доголдол, зогсолтыг багасгана
- Аюулгүй байдал — алсын удирдлагатай болж, операторын аюулгүй байдал нэмэгдэнэ
- Цаасан бүртгэлийн оронд өгөгдлийг программаар автоматаар бүртгэнэ
Ажлын үе шат
- Судалгаа — хэрэгцээ, одоогийн систем, техникийн шаардлагыг тодорхойлно
- Зураг төсөл — цахилгааны схем, холболтын зураг, удирдлагын шийдэл
- Угсралт, программчлал — самбар угсарч, PLC, HMI, SCADA-г программчилна
- Туршилт, тохируулга — холболт, ажиллагааг шалгаж тохируулна
- Ашиглалтад оруулалт, сервис засвар
Гүйцэтгэсэн автоматжуулалтын төслүүд
- Уурхайн автоматжуулалт — удирдлагын шкаф, PLC, талбайн холболт
- Хатаалтын зуухны цахилгаан удирдлага, HMI
- Дулааны ус хангамжийн автоматжуулалт — Siemens PLC, HMI
- Дулааны шугамын автомат удирдлага — PLC/HMI, самбар
- Агааржуулалтын тоног төхөөрөмжийн удирдлагын самбар
Богино видео2
Бусад бичлэгийг манай YouTube сувгаас үзнэ үү.
Түгээмэл асуултууд
Автоматжуулалт гэж юу вэ?
Тоног төхөөрөмж, процессыг PLC контроллер, мэдрэгч, HMI, SCADA зэрэг удирдлагын системээр хүний оролцоо багатайгаар автоматаар ажиллуулж, хянах арга юм. Үр дүнд нь зогсолт багасч, өгөгдөл автоматаар бүртгэгдэж, аюулгүй байдал сайжирна.
Үйлдвэрийн автоматжуулалт гэж юу вэ?
Үйлдвэр, уурхай, насос станц зэрэг үйлдвэрлэлийн процессыг PLC программ, давтамж хувиргагч, мэдрэгч, операторын HMI дэлгэц, SCADA хяналтын системээр удирдах явдал юм.
Автоматжуулалтын систем ямар хэсгүүдээс бүрддэг вэ?
Ихэвчлэн мэдрэгч ба хэмжүүр, PLC контроллер, давтамж хувиргагч ба гүйцэтгэх төхөөрөмж, удирдлагын самбар, операторын HMI дэлгэц, SCADA хяналтын программаас бүрдэнэ.
Ямар брэндийн PLC-тэй ажилладаг вэ?
Siemens LOGO!, S7-1200, S7-300 контроллер, Siemens HMI болон SINAMICS V20, G120, G120X давтамж хувиргагч дээр ажилладаг.
Автоматжуулалтын үнийн санал яаж авах вэ?
Хамтран ажиллах хүсэлтийн маягтыг бөглөх эсвэл 8027-6893, 9970-2805 дугаарт залгана уу. Ажлын хэрэгцээ, одоогийн системийг судалсны дараа үнийн санал гаргана.