Цахилгааны самбар угсралт
TUTU Engineering нь цахилгааны самбарын схем боловсруулахаас эхлээд угсралт, PLC программчлал, туршилт, суурилуулалт хүртэл гүйцэтгэдэг. Насосны удирдлагын самбар, агааржуулалт, халаалт, гадна гэрэлтүүлгийн самбар, PLC болон MCC самбарыг захиалгаар угсарч, 12 сарын баталгаа олгоно.
Сүүлд шинэчилсэн: · TUTU Engineering ХХК

Угсардаг цахилгааны самбарын төрөл
- Насосны удирдлагын самбар — унд/ахуйн ус, галын усны насос
- Агаар сорох, агаар хангах (агааржуулалтын) самбар
- Цахилгаан халаалтын самбар
- Гадна гэрэлтүүлгийн самбар
- PLC болон автомат удирдлагын самбар
- MCC (хөдөлгүүрийн удирдлагын) самбар, давтамж хувиргагчтай самбар
Үйлчилгээнд багтах зүйл
- Цахилгааны самбарын схем, холболтын зураг боловсруулах
- Хүчний болон удирдлагын хэлхээний шийдэл
- Материал нийлүүлэлт, самбарын угсралт
- PLC, HMI программчлал, тохируулга
- Суурилуулалт, туршилт, ашиглалтад оруулалт
- Хуучин самбарын шинэчлэл, засвар, сервис
Цахилгааны самбарын үнэ
Хамгийн бага хувилбарын материал, угсралт, программчлалыг багтаасан эхлэх үнэ. Эцсийн үнэ хүчин чадал, тоноглолоос хамаарна. Баталгаа 12 сар.
| Самбар | Үнэ (-өөс) |
|---|---|
| Цахилгаан халаалтын самбар | 4,380,000₮ |
| Агаар сорох самбар | 4,430,000₮ |
| Гадна гэрэлтүүлгийн самбар | 4,945,000₮ |
| Галын усны насосны самбар | 10,445,000₮ |
| Унд/ахуйн усны насосны самбар | 10,620,000₮ |
| Агаар хангах самбар | 17,210,000₮ |
Богино видео2
Бусад бичлэгийг манай YouTube сувгаас үзнэ үү.
Түгээмэл асуултууд
Цахилгааны самбар угсралт ямар үнэтэй вэ?
Цахилгаан халаалтын самбар 4,380,000₮-өөс, агаар сорох 4,430,000₮-өөс, гадна гэрэлтүүлэг 4,945,000₮-өөс, галын усны насос 10,445,000₮-өөс, унд/ахуйн усны насос 10,620,000₮-өөс, агаар хангах самбар 17,210,000₮-өөс эхэлнэ. Эдгээр нь хамгийн бага хувилбарын материал, угсралт, программчлалыг багтаасан үнэ.
Насосны удирдлагын самбар хийдэг үү?
Тийм. Унд/ахуйн усны болон галын усны насосны удирдлагын самбар, гүний худаг, насос станцын автомат удирдлага, түвшин, даралтын хэмжилт, насосны хамгаалалтыг хийдэг.
Цахилгааны самбарын схемийг гаргаж өгдөг үү?
Тийм. Цахилгааны схем, холболтын зураг, техникийн зураг төсөл, төсвийг боловсруулж өгнө.
Баталгаа хэр удаан вэ?
Угсарсан самбарт 12 сарын баталгаа олгоно.