Давтамж хувиргагч (VFD) суурилуулалт, программчлал
Давтамж хувиргагч (давтамж хувиргуур, VFD, частотник) нь цахилгаан хөдөлгүүрийн тэжээлийн давтамжийг өөрчилж эргэлтийн хурдыг зөөлөн тохируулдаг төхөөрөмж юм. Насос, сэнс, конвейерийн хөдөлгүүрийг шаардлагатай хурдаар ажиллуулж, зөөлөн асааж зогсооно. TUTU Engineering нь Siemens SINAMICS V20, G120, G120X давтамж хувиргагчийг суурилуулж, программчилж, тохируулдаг.
Сүүлд шинэчилсэн: · TUTU Engineering ХХК

Давтамж хувиргагчийн хэрэглээ
- Насосны давтамж хувиргагч — даралт, түвшинг тогтвортой барих
- Агааржуулалтын сэнс, агаар сорох, хангах систем
- Конвейер, үйлдвэрийн механизмын хөдөлгүүр
- Хөдөлгүүрийн зөөлөн асаалт, зогсолт, хамгаалалт
Бидний үйлчилгээ
- Siemens SINAMICS V20, G120, G120X программчлал, параметр тохируулга
- Давтамж хувиргагчтай удирдлагын самбар, MCC угсралт
- PLC-тэй холбох (PROFINET, Modbus, 4–20 mA аналог дохио)
- Цахилгаан хөдөлгүүр, давтамж хувиргагчийн холболт, туршилт
- Гэмтэл оношилгоо, засвар, шинэчлэл
Богино видео2
Бусад бичлэгийг манай YouTube сувгаас үзнэ үү.
Түгээмэл асуултууд
Давтамж хувиргагч гэж юу вэ?
Цахилгаан хөдөлгүүрийн тэжээлийн давтамж, хүчдэлийг өөрчилж эргэлтийн хурдыг тохируулдаг цахилгаан төхөөрөмж юм. Англиар VFD (Variable Frequency Drive), оросоор частотный преобразователь гэдэг.
Насосонд давтамж хувиргагч яагаад хэрэгтэй вэ?
Насосыг шаардлагатай хурдаар ажиллуулж даралт, түвшинг тогтвортой барих, зөөлөн асааж зогсоох, хөдөлгүүрийг хамгаалахад хэрэглэнэ.
Ямар давтамж хувиргагч программчилдаг вэ?
Siemens SINAMICS V20, G120, G120X давтамж хувиргагчийг программчилж, тохируулдаг.
Давтамж хувиргагчийг PLC-тэй холбож болох уу?
Болно. PROFINET, Modbus сүлжээ эсвэл 4–20 mA аналог дохиогоор PLC, SCADA системтэй холбож, алсаас удирдах, хянах боломжтой.