SCADA систем, HMI операторын дэлгэц
SCADA (Supervisory Control and Data Acquisition) нь PLC, мэдрэгчээс өгөгдөл цуглуулж, тоног төхөөрөмжийг компьютерын дэлгэцээс бодит цагт хянах, удирдах, өгөгдлийг автоматаар бүртгэх систем юм. HMI нь тоног төхөөрөмжийн дэргэдэх операторын мэдрэгчтэй дэлгэц. TUTU Engineering нь SCADA, HMI-г зохиож, PLC-тэй холбож, ашиглалтад оруулдаг.
Сүүлд шинэчилсэн: · TUTU Engineering ХХК

SCADA, HMI-ийн үйлчилгээ
- SCADA хяналт, удирдлагын систем
- HMI операторын дэлгэц (Siemens KTP700, TP700) программчлал
- Алсын хяналт — насос станц, худаг, дулааны шугам
- Дохиолол, гэмтлийн мэдээлэл, үйл явдлын бүртгэл
- Өгөгдлийн автомат бүртгэл, тайлан — цаасан бүртгэлийн оронд
- PLC, давтамж хувиргагч, мэдрэгчтэй холболт
SCADA системийн давуу тал
- Бодит цагийн өгөгдлөөр процессоо хянана
- Гэмтэл, доголдлыг даруй мэдэж, зогсолтыг багасгана
- Алсаас удирдаж, операторын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ
- Ус, цахилгаан, бүтээгдэхүүний тоог автоматаар бүртгэнэ
Хэрэглэгддэг салбар
- Ус хангамж, насос станц, гүний худаг
- Дулаан хангамж, дулааны шугам
- Уул уурхай, баяжуулах үйлдвэр
- Үйлдвэрлэл, боловсруулах салбар
Богино видео2
Бусад бичлэгийг манай YouTube сувгаас үзнэ үү.
Түгээмэл асуултууд
SCADA гэж юу вэ?
SCADA (Supervisory Control and Data Acquisition) нь алслагдсан тоног төхөөрөмжөөс өгөгдөл цуглуулж, компьютерын дэлгэцээс бодит цагт хянаж удирдах, өгөгдлийг бүртгэх систем юм.
SCADA ба HMI хоёр ямар ялгаатай вэ?
HMI нь нэг машин, самбарын дэргэдэх операторын дэлгэц. SCADA нь олон PLC, байршлыг нэгтгэн төв компьютероос хянаж, өгөгдлийг хадгалж, тайлан гаргадаг өргөн систем.
SCADA-д PLC заавал хэрэгтэй юу?
Ихэвчлэн тийм. PLC нь тоног төхөөрөмжийг шууд удирдаж, SCADA нь PLC-ээс өгөгдөл авч хянаж, удирдлагын тушаал илгээдэг.
Насос станцыг SCADA-аар алсаас хянах боломжтой юу?
Боломжтой. Түвшин, даралт, урсгал, насосны төлөвийг SCADA-д харуулж, дохиолол, алсын удирдлагатай болгоно.