PLC программчлал, Siemens PLC контроллер
PLC (Programmable Logic Controller) гэдэг нь мэдрэгчээс дохио авч, программын дагуу хөдөлгүүр, насос, хавхлага зэрэг тоног төхөөрөмжийг автоматаар удирддаг үйлдвэрийн контроллер юм. TUTU Engineering нь Siemens LOGO!, S7-1200, S7-300 PLC-г нийлүүлж, программчилж, удирдлагын самбарт угсарч, HMI дэлгэц, давтамж хувиргагч, SCADA-тай холбодог.
Сүүлд шинэчилсэн: · TUTU Engineering ХХК

PLC программчлалын үйлчилгээ
- Шинэ PLC программ бичих — процессын алгоритм, хамгаалалт, дохиолол
- Siemens LOGO!, S7-1200, S7-300 контроллер
- HMI операторын дэлгэц (KTP700, TP700) программчлал
- Давтамж хувиргагч, мэдрэгч, хэмжүүртэй холболт (PROFINET, Modbus, 4–20 mA)
- PLC программын алдаа засвар, өргөтгөл, шинэчлэл
- PLC, мэдрэгч, хэмжүүрийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
PLC хаана хэрэглэгддэг вэ?
- Насос станц, гүний худаг — түвшин, даралтаар автомат удирдлага
- Агааржуулалт, халаалт — температур, сэнсний удирдлага
- Үйлдвэрийн шугам, конвейер, хатаалтын зуух
- Уурхай, баяжуулах үйлдвэрийн удирдлагын шкаф
- Дулааны шугам, дулааны ус хангамж
Ямар PLC сонгох вэ?
- Siemens LOGO! — жижиг самбар, гэрэлтүүлэг, энгийн насос, сэнсний удирдлага
- Siemens S7-1200 — дунд хэмжээний автоматжуулалт, HMI, PROFINET сүлжээ
- Siemens S7-300 — олон оролт гаралттай том систем, одоо ажиллаж буй системийн өргөтгөл
Богино видео2
Бусад бичлэгийг манай YouTube сувгаас үзнэ үү.
Түгээмэл асуултууд
PLC гэж юу вэ?
PLC (Programmable Logic Controller, программчлагдах логик контроллер) нь мэдрэгч, товчлуураас дохио авч, бичсэн программын дагуу хөдөлгүүр, насос, хавхлага зэргийг автоматаар удирддаг үйлдвэрийн компьютер юм.
PLC программчлал гэж юу вэ?
Тоног төхөөрөмж хэрхэн ажиллахыг тодорхойлсон удирдлагын алгоритмыг PLC-д программ болгон бичиж, ачаалж, туршиж тохируулах ажил юм.
Ямар PLC-тэй ажилладаг вэ?
Siemens LOGO!, S7-1200, S7-300 контроллер, Siemens HMI дэлгэц, SINAMICS V20, G120, G120X давтамж хувиргагчтай ажилладаг.
Одоо ажиллаж буй PLC программын алдааг засч болох уу?
Болно. Гэмтэл оношилж, PLC программын алдааг засварлах, шинэ функц нэмэх, хуучин системийг шинэчлэх үйлчилгээ үзүүлдэг.